"Хуульчийн мэдээ" цахим сонин/дугаар-10/

ÕÓÓËüчийн мэдээ

Ìэдээлэл , танин мэдэхүйн сар тутмын онлайн ñîíèí 2017 îíû гуравдугаар сар , öóâðàë ¹ 10 ( 10 )
ЯРИЛЦЛАГА шилдэг нийтлэл
ЧӨЛӨӨТ ЦАГ
Г . ДАВААДОРЖ : БАГШИЙН ХӨГЖИЛД ОНЦГОЙ АНХААРАХ ХЭРЭГТЭЙ
III нүүрт
Шударга шүүхээр шүүлгэх , шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхийг хангах нь : Шүүхийн шийдвэрийн чанарыг сайжруулах хүчин зүйлс
XV нүүрт
“ Хэрэв чи юу ч хийхгүй бол юу ч хүртэхгүйг сана ”
xx нүүрт
ЯРИЛЦЛАГА
Ж . ХУНАН : ХУУЛЬЧДЫН ХОЛБООГ БҮС НУТАГ , ОЛОН УЛСАД БҮРЭН ТАНИУЛАХАД ОНЦГОЙЛОН АНХААРЧ БАЙНА мэдээ , мэдээлэл
28 ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО
Энэ удаагийн ярилцлагын буланд Монголын Хуульчдын холбооны Гадаад харилцаа , хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ж . Хунан уригдлаа .
Тэрбээр Хуульчдын холбооны гадаад харилцааг хөгжүүлэх чиглэлээр өнгөрсөн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажил болон цаашид хийхээр төлөвлөж буй ажлынхаа талаар мэдээлэл өглөө .
-Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе .
Баярлалаа . Та бүхэнд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе .
-Өнгөрсөн хугацаанд Хуульчдын холбооны гадаад харилцааг хөгжүүлэх чиглэлээр хийж гүйцэтгэсэн онцлох ажлуудаас ярилцлагаа эхэлье гэж бодож байна .
Өнгөрсөн хугацаанд Хуульчдын холбооны гадаад харилцаа , хамтын ажиллагааг хөгжүүлэх , өргөжүүлэх чиглэлээр хэд хэдэн том ажлуудыг хийж гүйцэтгэсэн . Ямар ч л байсан бүс нутаг , олон улсын хэмжээнд Монголын Хуульчдын холбоог таниулж , хамтын ажиллагааг өргөжүүлэх суурь үндэс нь тавигдсан гэж хэлж болно .
Үргэлжлэл нь X нүүрт
Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгчийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 15 дугаар тушаалаар 28 хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болголоо .
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 болон Монголын Хуульчдын холбооны дүрэмд зааснаар тус холбооны гишүүн хуульчид нь сар бүр гишүүний татварыг тогтмол төлөх нийтлэг үүргийг хүлээдэг бөгөөд эдгээр 28 хуульч нь 3 болон түүнээс дээш сараар татвараа төлөөгүй болно .
Цаашид гурван сараас дээш хугацаанд татвараа төлөөгүй гишүүдийн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох , Хуульчдын нэгдсэн бүртгэлээс хасах шийдвэр гаргах ажлыг Хуульчдын холбооноос зохион байгуулан ажиллана . Иймд гишүүний үүргийн зөрчилтэй хуульчдыг зөрчлөө арилгахыг анхааруулж байна .
1