"Хуульчийн мэдээ"

ÕÓÓËüчийн мэдээ

Ìэдээлэл , танин мэдэхүйн сар тутмын онлайн ñîíèí 2016 îíû 06 дугааð сарын 17 , öóâðàë ¹ 6 ( 6 )
ЯРИЛЦЛАГА
А . Оюунчимэг : ХУУЛЬЧИД ХӨГЖИХ НЬ ГАНЦХАН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ АСУУДАЛ БИШ , ХУУЛЬЧДЫН ОРОЛЦОО ЧУХАЛ эрхэм хуульчид та бүхнийг “ хотын цээр ” -т нэгдэхийг уриалж байна
НЭРИЙН ХУУДАС
Ц . Оч : манай шүүгчид “ энэ их ажлыг яаж амжуулдаг бол ” гэмээр ажилладаг
xii нүүрт XX нүүрт xIv нүүрт

хуульчдын өдрийн баярын мэнд хүргэе !

1
ЯРИЛЦЛАГА
Д . Сүнжид : Хуульчийн мэргэжлийн шалгалтыг 11 дүгээр сард зохион байгуулахаар товлоод байгаа
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд зааснаар Хуульчийн мэргэжлийн шалгалтыг зохион байгуулах чиг үүрэг энэ жилээс Монголын Хуульчдын холбоонд шилжиж ирсэн . Энэ талаар Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны дарга Д . Сүнжидтэй ярилцлаа .
-Хуульчдын холбооны Шалгалтын хороо хуульчийн мэргэжлийн шалгалтыг зохион байгуулна . Бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ ?
-2013 онд батлагдсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд зааснаар 2016.04.15-наас эхлэн Хуульчдын холбоонд Хуульчийн мэргэжлийн шалгалтыг зохион байгуулах чиг үүрэг шилжээд байна . Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо энэ чиг үүргийг хариуцна . Бэлтгэлийн хувьд эхлээд сүүлийн 2 жилийн хугацаанд шинээр батлагдсан буюу шинэчлэн найруулга хийгдсэн салбар хуулийн агуулгаар баяжуулсан тестийн ном хэвлүүлэх , мөн ялгаагүй шинэ хуулийн агуулгаар бодлогын ном , аргачлалын хамт хэвлүүлэх зэрэг ажлыг өнгөрсөн оны 11 дүгээр сараас эхлүүлээд байна . Учир нь энэ хугацаанд эрх зүйн үндсэн салбар болох Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга , Зөрчлийн тухай хууль , Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль , Гэмт хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ,
Зөрчлийг хянан шийдвэрлэх тухай хууль шинээр батлагдаж , 2016.09.01- нээс үйлчилж эхэлнэ . Захиргааны эрх зүйн хүрээнд Захиргааны ерөнхий хууль , Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль батлагдсан бөгөөд 2016.07.01-нээс үйлчилж эхэлнэ . Үндсэн хуулийн эрх зүйн хүрээнд Сонгуулийн тухай хууль батлагдан хэрэгжиж эхэлсэн бол Хууль тогтоомжийн тухай хуулийн шинэчилсэн найруулга ирэх оны 01 сараас үйлчилнэ . Иргэний эрх зүйн хүрээнд Хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль батлагдсан зэрэг хууль тогтоомжийн өөрчлөлттэй холбоотойгоор хуульчийн мэргэжлийн шалгалтын тест , бодлогыг шинэчлэх зайлшгүй шаардлагатай байгаа юм . Мөн урьд нь Хуульчийн мэргэжлийн
Үргэлжлэл нь VIII-IX нүүрт мэдээ , мэдээлэл
Өмгөөллийн хуулийн этгээдийг Хуульчдын холбоонд бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг
Өмгөөллийн хуулийн этгээдийг Монголын Хуульчдын холбоонд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ . 1 . Хүсэлт бичих 2 . Өмгөөллийн хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
3 . Өмгөөллийн хуулийн этгээдийн дүрэм
4 . Өмгөөллийн хуулийн этгээдийг удирдах төлөөлөх эрх бүхийн гишүүн болон гишүүд тухайн хуулийн этгээдэд харьяалагдан ажиллаж буй өмгөөлөгч , хуульчдын товч танилцуулга
5 . Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар
6 . Бүртгэлийн хураамж 22.000 мянган төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны-499218869 тоот дансанд тушаасан баримт
7 . Өмгөөлөгчийн хариуцлагын даатгал 8 . Ажлын байрны мэдээлэл
Тамгын газрын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа
Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын даргын 2016 оны тавдугаар сарын 23-ны өдрийн А / 30 тушаалаар Хуульчдын холбооны Тамгын газрын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулж , ажлын эхлэх цагийг 08:30 , дуусах цагийг 17:30 цаг болголоо .
Энэхүү тушаалыг 2016.05.23-наас мөрдөж эхэлсэн тул хуульчид та бүхэн дээр дурдсан цагийн хуваарийн дагуу үйлчлүүлнэ үү .